28.11.2011

Cloister

Гандантэгчилэн хийд. /Улаанбаатар хот 2009 он./

Consolatory

Тайвширал. Харах болгонд тайвширч ямарваа зүйлийг бодох, сэтгэх боломж олгодог учраас ийнхүү нэрлэв.

Rising sun

Мандаж буй нар. /Өмнөговь аймаг. 2008 он/

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН НУУЦЫН ТҮҮХЭЭС ТОВЧХОН


Аливаа асуудлыг бүр түүхээс нь, болж өгвөл үндсээс нь эхлэн судлан үзвэл илүү үр өгөөжтэй болов уу. Иймийн тулд Монгол Улс Төрийн нууцын асуудлаа хэдийнээс эрх зүйн баримт бичигт тусгаж байсан талаар судлахыг зорилоо. 
Хууль цаазын соёлын түүхэн уламжлалаараа дорно дахины нүүдлийн иргэншилт ард түмний амьдрал, хэв заншлыг хуульчлан зохицуулах эх сурвалжийг анх бүтээлцсэн улс орны тоонд орох монголчууд нь анхны төр улсынхаа төр, цэргийн нууцыг хуульчлан тогтоож, зөрчигчдөд хатуу шийтгэл оногдуулж байсан байв[1]. Тухайлбал: Монголчуудын анхны бичмэл томоохон хууль болох “Их засаг” хуульд “Хэн хүн хэвтүүлийн тоог асууж болохгүй, асуусан хүн сарвайн унасан морь, тохсон эмээл, хэрэглэсэн хазаар, өмссөн хувцсыг нь хэвтүүлд өгнө, цэргийн нууцыг задруулвал шийдэмдэж шийтгэнэ, онцгой нууц задруулбал цаазлана”[2] гэх мэт заалтууд тусгагдсан байдаг байна.
Бидний мэдэх ойрмогхоноос таслан үзвэл 1935 онд Сайд нарын зөвлөлийн /цаашид “снз” гэж товчлох/ 521 дүгээр тогтоолоор “Хэвлэлд нийтлэх ба радиогоор нэвтрүүлэхийг шууд хориглох зүйлүүдийн дэлгэрэнгүй жагсаалт” гэгчийг баталжээ. Уг жагсаалтаар хэвлэлд нийтлэх ба радиогоор нэвтрүүлэхийг хориглох зүйлийг
1. Улс төр, үзэл суртлын шинж чанартай мэдээ баримтууд,
2. Цэргийн чанартай мэдээ баримтууд,
3. Хүн амын тухай мэдээ баримтууд,
4. Эдийн засгийн шинж чанартай мэдээ баримтууд,
5. Бусад мэдээ баримтууд гэж ангийлсан байдаг.                
            Тухайлбал: Хүн амын тухай мэдээ, баримтуудад “...улс ба аймаг, сум, багаар нас, эрэгтэй, эмэгтэйгээр нь тодорхойлсон хүн амын тоо, үйлдвэр дээр гарсан осол гэмтлийн тоо ба түүний жишээ баримт, ажилчин ангийн тоо, багш, сурагчдын дотор үзэгдсэн моральд харштай жигшүүртэй явдлууд, аймаг, хотын улсын хэмжээгээр бага, дунд сургуулиудад суралцаж байгаа эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тодорхой...” зэргийг оруулсан юм.
1945 оны 7 дугаар сарын 27-ны өдөр БНМАУ-ын СнЗ-ийн 51 дүгээр тогтоолоор “Улсын нууц болж, тусгайлан хамгаалагдах мэдээнүүдийн жагсаалт”-ыг баталсан нь улсын нууцыг тогтоосон анхны акт гэж үзэж болох юм. Үүнээс өмнө зөвхөн хэвлэлд нийтлэх, радиогоор нэвтрүүлэхийг шууд хориглох зүйлийн жагсаалтаар мэдээлэлд хяналт тавьдаг байсан байжээ.
БНМАУ-ын СнЗ-ийн 1955 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Улсын нууц мэдээ баримтуудын жагсаалтыг тогтоох тухай521 дүгээр тогтоол батлагдсан байна. Уг тогтоолоор
1. Цэргийн шинж чанартай мэдээ баримтууд,
2. Эдийн засгийн чанартай мэдээнүүд,
3. Бусад төрлийн мэдээ баримтууд гэсэн гурван хүрээнд нууц мэдээ баримтуудын жагсаалтыг баталсан байна.
Түүнчлэн БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн 1955 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаар зарлигаар БНМАУ-ын нууцыг задруулбал хариуцлага хүлээлгэх тухай заажээ. Уг зарлигаар улсын нууцад холбогдох мэдээ баримтуудыг өөрт нь итгэмжилснээр буюу өөрийн албан тушаалын байдлаар эдгээр мэдээ баримтуудыг олж авч чадах хүмүүсээс уг нууц мэдээ баримтуудыг задруулсан нь эх орноосоо уравсан буюу тагнуул хийсэн гэж үзэх үндэсгүй бол зургаагаас арван хоёр жил хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж шийтгэх, улсын нууцад холбогдох мэдээ баримтуудыг энгийн хүмүүсээс задруулсан нь эх орноосоо уравсан буюу тагнуул хийсэн гэж үзэх үндэсгүй бол таваас арван жил хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж шийтгэхээр заасан байдаг.
СнЗ-ийн 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын нууц бичиг баримтын товч жагсаалт, зааврыг батлах тухай 258 дугаар тогтоол гарчээ. Уг тогтоолоор улсын нууцыг “Маш нууц-онц чухал”, “Маш нууц”, “Нууц” гэсэн зэрэглэл тогтоожээ.
Энэ тогтоол нь 1992 он хүртэл үйлчилж байгаад Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн агуулга, зарчим, эдийн засаг, нийгмийн харилцааны шинэчлэл, өөрчлөлтийн бодлогод нийцүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна[3].
Улмаар 1995 онд “Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” Монгол Улсын хуулийг УИХ-аар баталж байжээ.

[1]  А.Алтанхуяг. “Туршуулч”. УБ, 2002, 55-р тал.
[2] http://origo.mn/24tsag/2006/09/09/2419
[3] “Глоб интернэшнл” ТББ, “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” 2006.   

СЭТГЭЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ


I
Сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх,түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй[1].

            Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцид Монгол Улс 2000 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр нэгдэн орсон ба энэхүү конвенцид заасан эрүү шүүлтийн талаарх нэр томъёо, түүнтэй тэмцэх үр дүнтэй арга механизмыг дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар нийцүүлэх ажил хийгдэж байгаа хэдий ч эхлэл төдий, эрүү шүүлттэй тэмцэхэд хууль, эрх зүйн орчин болон албан хаагчидын сэтгэлгээний шинэчлэлт хангалттай бүрдсэн гэж үзэхэд учир дутагдалтай.
            Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж буй бүхий л илрэл, хэлбэрүүдийг эрүүгийн хууль тогтоомжид хуульчлан тогтоох, мөн дээрх үйлдлийг хийж буй субъектүүдийг зөв тогтоож өгөх асуудал чухлаар тавигдаж байгаа бөгөөд иргэд, эрх бүхий албан тушаалтнуудын сэтгэлгээнд эрс шинэчлэл хийх нь нэн тэргүүний тулгамдсан зүйл болоод байна. 
           
Эрүүдэн шүүх гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

            “Эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ.”[2] гэж заасан байдаг.  
            Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж нэр төрийг нь доромжилж болохгүй”, Монгол Улсын ЭБШХ-ийн 35, 36 дугаар зүйлийн 35.3, 36.4-т “Сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлон харьцаж болохгүй” хэмээн тус тус хуульчилсан. 
            Гэтэл манай Тагнуул, Цагдаагийн байгуулагын удирдах албан тушаалтнууд “Хэргийг нь хүлээлгэ !”, “Өөрөө хэргээ хүлээсэн юм уу?” гэх мэт асуултыг эрх бүхий субъектэд тавьдаг. Энэ асуулт нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа зүйл бөгөөд “хэргийг нь өөрөөр нь хүлээлгэсэн” баримт бичиг нь ЭБШХ-ийн 79 дүгээр зүйлийн 79.4-т зааснаар “нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” юм.
            Сэжигтэн, яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болдог бөгөөд дан ганц хэргээ хүлээсэн баримт нь нотолгооны чанараа алдана. Мөн Прокурорын байгууллагын зарим хяналтын прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн материалтай танилцаад цугларсан бусад нотлох баримтыг анхаарахгүй “Өөрөө хэргээ хүлээсэн байдал”-д нь чухал ач холбогдол өгдөг буруу сэтгэлгээ өнөөг хүртэл байсаар байна.
            Хэрэв сэжигтэн, яллагдагч өөрөө хэргээ хүлээсэн бол яллах дүгнэлтийг зоригтой үйлддэг, хэргээ хүлээгээгүй, хүлээлгэхгүйгээр бусад нотлох баримтаар эрүүгийн хэргийг нотолсон бол эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаадаг /мэдүүлгийн зөрүүг арилгах гэм мэт/, хэргийн хугацааг сунгаж, шалгагдаж буй этгээдэд хүндрэл учруулдаг зэрэг сөрөг үзэгдэл буюу “Сэтгэлгээний хоцрогдол” оршисоор байгаа юм.    

II
  “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн харуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”[3]
           
            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх болон Гүйцэтгэх ажлын тухай хуулийн дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд аливаа гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодруулахдаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэг хүлээдэг.
            Гэтэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудын ажлын ачаалал их, урамшууллын систем, ажил дүгнэх тогтолцоо нь зөв биш байгаагаас үүдэн эрүү шүүлт явуулах нөхцөл бүрдчээд байгаа юм.
            2008 оны 02 дугаар сард Шинжлэх ухааны академийн философи, социологийн хүрээлэнгээс хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудын дунд явуулсан судалгаанаас үзэхэд оролцогчидын 52.7% нь “Ажлын ачаалал, дарамт их, цалин хөлс бага, урамшуулалын систем буруу”[4] гэсэн хариуг өгсөн байна. Энэ нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд хэргийг шалгахдаа цагаатгах болон буруутгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр сэжиглэж буй этгээдийг гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцсон эсэхийг харгалзахгүйгээр хэрэг хүлээлгэхийг урьтал болгодог, гэрч, хохирогч болон бусад оролцогчидоос /хэрэгт авагдсан баримтад нийцүүлж/ хэргийн нөхцөл байдалд тохируулж мэдүүлэг /тайлбар/ гаргуулахыг оролдох, тэднийг мэдүүлгээ өөрчлөхийг шаардах, худал гэрчлүүлэх, мэдүүлгийн зөрүүг гаргах нэрээр олон дахин байцаах зэрэг оролдолгууд гардаг.
            Мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудын ажлыг дүгнэх систем буруугаас эрүү шүүлт явагддаг. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд аливаа гэмт явдлыг гүйцэтгэх ажлын шугамаар болон байцаан шийтгэх ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулж яллах, буруутгах баримт сэлт цуглуулж холбогдох албадад шилжүүлбэл тэр нь ажлын үр дүн гэж үздэг. Гэтэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд гэмт явдалыг гүйцэтгэх ажлын шугамаар болон байцаан шийтгэх ажиллагааны хүрээнд үйлдэл, эс үйлдлийг  шалгаад тухайн сэжигтэн уг хэрэгт хамааралгүй болохыг нь тогтоогоод, холбогдох арга хэмжээг авбал ажлын үзүүлэлт буурдаг, ямар нэгэн хардлага, сэрдлэгэд өртдөг /сэжигтэн этгээдтэй хуйвалдсан, хахууль авсан, хэрэг замхаруулсан гэх мэт/. Хардлага, сэрдлэгэд өртөж, ажлын үзүүлэлтээ буруулж байхаар ямар нэгэн аргаар хэргээ дуусгаад дараагийн шатны байгууллага, албанд шилжүүлэе гэсэн байдлаар асуудалд ханддаг.
            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.24-т зааснаар хяналтын прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын захиргаанаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажллагааны талаар гаргасан тушаал, шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянах, зөрчсөн тушаал шийдвэрт эсэргүүцэл бичих” эрхтэй байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар хяналтын зарим нэг прокурор дээрх хууль зөрчсөн тушаал, шийдвэрийг мэдсээр атлаа төлөвлөгөөний дагуу тухайн байгууллагад очиж хэргээ зөв бүртгэж байгаа эсэх, эд мөрийн баримтын өрөө нь ямар байна гэх мэт бусад асуудлуудад ач холбогдол өгдөг сөрөг үзэгдэл буюу “Сэтгэлгээний хоцрогдол” оршисоор байна.     
           
Эцэст нь дүгнэхэд: 
            ЭБША-ны болон хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж хэрэг илрүүлэхийг урьтал болгодог хууль бус ажиллагаа гарсаар байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.        
            Хэргийг өөрөөр нь хүлээлгэ /Вишинскийн онол/ хэмээн үүрэг өгдөг, мэдүүлэг, тайлбар хүчээр авдаг, аливаа хэрэг шалгах асуудалд хувийн сонирхолоор хөндлөнгөөс оролцдог зэрэг нь Эрүү шүүлтийн нэг хэлбэр бөгөөд ажил дүгнэх систем, ажлын хэт их ачаалал, үндэслэлгүй хардлага, сэрдлэгэ нь эрүү шүүлт явуулах үндэс суурь мөн.
            Эрүүдэн шүүх хэлбэрээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр хэрэг хүлээлгэхийг урьтал болгодог энэхүү сэтгэлгээнд шинэчлэл хийх шаардлагатай байгаа ба, “Сэтгэлгээний шинэчлэл” гэдэг нь сэтгэхүйг өөрчлөх үйл явц бөгөөд сэтгэлгээний шинэчлэл хийж чадах юм бол ямар ч салбарт ажил урагштай, хүнд сурталгүй явагдах болно. Үүний тулд
-        Эрүүдэн шүүхийн эсрэг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах,
-        Эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжлийн сургалтанд хамруулах,
-        Сэжигтнээр өөрөөр нь хэрэг хүлээлгэж мэдүүлэг, тайлбар авдаг асуудлыг таслан зогсоох. /бусад нотлох баримтаар хэргийг нотлож хэвших/
-        Шалгаж буй аливаа асуудалд хувийн сонирхолоор хөндлөнгөөс оролцох, шалгах асуудалд саад учруулдагыг зогсоох, /мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхээс бусад байдлаар/
-        Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудын ажил дүгнэх системийг өөрчлөх, /ур чадвар, авъяас хэрхэн гаргаж шалгасан гэх мэтээр нь үнэлэх/
-        Ажлын хэт ачааллыг зохистой байдлаар тэнцвэржүүлэх.
-        Ямар нэгэн баримт сэлт, шалгаж тогтоосон зүйлгүйгээр хардаж, сэрдэх асуудлыг таслан зогсоох. /үндэслэл бүхий баримт бичиг, материалд тулгуурлаж байх/ зэрэг зүйлийг нэн тэргүүнд хийх нь зүй болов уу.    

            Эдгээр зүйлийг нэн тэргүүнд хийж хэрэгжүүлснээр эрүүдэн шүүхийн тухай болон түүний хор уршиг, тэмцэх асуудлын талаар нэгдсэн ойлголттой болох, иргэд тухайн байгууллагын талаар зөв ойлголттой болох, эрх бүхий албан тушаалтан эрүүдэн шүүх, бусдад хүнд гэмтэл учруулах гэх мэт гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ажлын үнэлгээг зөв дүгнэж, ажлын ачааллыг зохистой байдлаар тэнцвэржүүлж, шалгах асуудалд хувийн сонирхолоор хөндлөнгөөс оролцохгүй, үндэслэлгүйгээр хардаж сэрдэхгүй байснаар албан хаагчид гэмт явдлыг шалгахдаа ур чадвар, авъяас гаргахад оюун ухаанаа илүү их дайчлах, мэргэжлийн ур чадвар дээшлэх, удирдлагад итгэх итгэл нь нэмэгдэх, ажлын бүтээмж сайжрах гэх мэт сайн талтай хэмээн үзэж байна.  
        

[1]   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль. 2002 он.. 35, 36 дугаар зүйл.
[2]   Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг.
[3]  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1
[4]  Эрүү шүүлттэй тэмцэх нь зөвлөлдөх уулзалт. 2008 он. 103-р тал.

НУУЦ БИШ НУУЦ


Монгол Улсад нууц биш нууц зүйл олон байдгийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн №213 зарлигаар баталсан “Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журам” юм. Уг журмаар “Төрийн нууцын тухай” хуульд тусгасан зүйл, заалтыг нарийвчилж, задалж журмалсан ба өөрөөр хэлбэл процессын шинжтэй журам. Энэхүү журмыг нууц биш нууц гэсний учир нь:
1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орсон “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” Монгол Улсын хуулийн 62-т “Төрийн нууцыг хадгалах, хамгаалах, журам, заавар, арга хэрэгсэл, холбогдох баримт бичиг, биет зүйл”-ийг “Маш нууц”-ын зэрэглэлд хамааруулахаар заасан байдаг. Дээрх заалтыг үндэслэн 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч №213 дугаар зарлигаар “Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журам”-ыг “Маш нууц”-ын зэрэглэлтэйгээр баталсан.
  Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуульд 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан баталсан ба ингэхдээ 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр  баталсан “Төрийн нууцыг хадгалах, хамгаалах, журам, заавар, арга хэрэгсэл, холбогдох баримт бичиг, биет зүйл”-ийг “Маш нууц”-ын зэрэглэлд хамааруулна гэх заалтыг хассан байдаг. Энэ нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Төрийн нууцын тухай” хуулийн 6 äóãààð ç¿éëийн 1-д “Ýíý õóóëèéí 5 äóãààð ç¿éëä çààñàí õ¿ðýýíä òºðèéí íóóöàä õàìààðóóëàõ ç¿éëñèéí æàãñààëòûã õóóëèàð áàòàëíà”, мөн зүйлийн 2-т “Õóóëü ãàðãàõã¿éãýýð àëèâàà ìýäýý, áàðèìò áè÷èã, ýä ç¿éë, îáúåêò, ¿éë àæèëëàãààã òºðèéí íóóöàä õàìààðóóëàõûã õîðèãëîíî” хэмээн зааснаас үзвэл 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн №213 дугаар зарлигаар баталсан “Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журам” төрийн нууцад хамаарахгүй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуульд тусгагдаагүй бүхэн төрийн нууц биш!. Нөгөө талаас авч үзвэл “Төрийн нууцын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Төрийн нууцыг ил болгох” гэж төрийн нууцыг УИХ-ын шийдвэрээр төрийн хамгаалалтаас гаргахыг хэлнэ, мөн зүйлийн 3-т “Төрийн нууцыг ил болгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн тус тус заасан байдаг. Гэтэл 2004 оны 1 дүгээр сард “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хууль батлагдсан цагаас хойшхи 7 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн №213 зарлигаар баталсан “Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журам”-ыг ил болгох тухай УИХ-ын ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба “Маш нууц” зэрэглэлд хамааруулж хадгалсаар л байна.
Уг журам төрийн бүхий л албан газарт тараагдсан бөгөөд санаатай болон болгоомжгүйгээр задарсан, үрэгдсэн тохиолдол бүрт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 87 /Төрийн нууц задруулах/, 88 /Төрийн нууц үрэгдүүлэх/ дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж прокурор, шүүхэд шилжүүлдэг, мөн нууцын зэрэгтэй учир тэр бүр ажилчиддаа уншуулж танилцуулаагүйн улмаас төрийн нууцыг хадгалж, хамгаалах ойлголт байхгүй, ийм журам байдаг эсэхийг ч мэддэггүй, цахим архив дэлгэрээгүйн тул хадгалах сейф шаардагддаг гэх мэт сөрөг асуудлууд үүсдэг. Энэ байдлаас шалтгаалан хамгийн ноцтой нь хүний амьдрал, сэтгэл санаа, эд материал, цаг хугацаа зэргээр хохирдог.
Өөр өнцгөөс авч үзвэл бидний даган мөрдөж буй “Төрийн нууцын тухай” хуульд нэгэнт задарсан төрийн нууцыг хэрхэх талаар тусгагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл санаатай болон болгоомжгүйн улмаас задалсан төрийн нууцад хамаарах баримт бичиг, мэдээ, мэдээллийг хэрхэн шийдэх тухай юм.      
Гадаадын зарим орон төрийн нууцыг хэрхэн ил болгодог, нэгэнт задарсан нууцыг хэрхэн шийдвэрлэдэг талаар жишээ дурьдвал:
-   ОХУ-ын Төрийн нууцын хадгалалт хамгаалалтын асуудал эрхэлсэн салбар хоорондын комисс нь Холбооны төрийн нууц хариуцсан байгууллагууд болон ОХУ-ын субъектүүдийн төрийн нууц хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий хамтын байгууллага юм. Уг комисс нь шаардлагатай тохиодолд төрийн нууцаас хасах, ил болгох, нууцад хамааруулах шийдвэр гаргадаг. Комиссын даргыг Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг учир түүний өмнө ажлаа тайлагнадаг байна.
-       БНТУ-ын “Төрийн нууцын хууль”-д “Төрийн нууцын зөвлөл” гэгч байх бөгөөд Ерөнхий сайд нь тэргүүлэхээр тусгасан байна. Уг зөвлөл нь Туркийн төрийн нууцыг тогтоох, ил болгох, хугацаа тогтоох гэх мэт харилцааг зохицуулдаг байна.  
-       БНХАУ-ын “Төрийн нууцыг хамгаалах хууль”-д зааснаар Төрийн төв байгууллага эрх мэдлийнхээ хүрээн дотор эсвэл удирдах системдээ нууц хамгаалах ажлыг зохион байгуулах ба хяналт тавьх тусгайлан ажиллах хэлтэс нь нууц хамгаалах хууль, хууль тогтоомж ба дүрмийг хэрэгжүүлж бодит нөхцөл байдалд үндэслэн дангаар эсвэл холбогдох хэлтэстэй хамтран нууц хамгаалах дүрмийг боловсруулж эрхлэн явуулдаг байна. Уг алба нь нууцад хамааруулах, хасах, ил болгох, зэрэглэл тогтоох зэрэг ажлыг гардаг гүйцэтгэдэг бөгөөд энэ тухайгаа цаг тухайд нь дээд шатны байгууллагадаа мэдээлдэг байна. Дээрх байгууллагын дээд удирдлага нь Төрийн зөвлөлд хамаарагддаг байна.
-    Австрали улсын төрийн нууцын тухай хуульд нэгэнт задарсан төрийн нууцыг нэн яаралтай ил болгож, ач холбогдолыг бууруулах арга хэмжээ авна гэсэн байдаг.
Дээрхээс дүгнэн үзвэл төрийн нууцын харилцааг удирдан зохицуулсан, шуурхай шийдвэр гаргах эрх бүхий бүтцийг гүйцэтгэх засаглалын харъяанд байгуулж ажиллах нь Монгол Улсын нөхцөл байдал, онцлогт тохирсон зөв арга зам байж болох юм.   
Эцэст нь энэ мэт нууц биш нууцын асуудлыг зүй зохистойгоор шийдвэрлэхгүй бол хүний амьдрал, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирсоор... 

24.11.2011

#34

Тоо ямар нэгэн утга илэрхийлнэ.

ТӨРИЙН НУУЦЫН ОЙЛГОЛТЫН ТАЛААР ТОВЧХОН


Ардчилсан нийгэм, даяаршил, нээлттэй засаглал, техник, технологийн хурдацтай хөгжил, харилцан хамтын ажиллагаа өргөжсөн өнөө үед “нууц” гэх ойлголт байх шаардлагтай эсэх талаар олон хүн эргэлздэг, боддог, асуудаг. 

Ер нь “Нууц” гэж юу вэ?!
“Нууц”[1] гэж нийтэд үзүүлж, мэдэгдэж болохгүй далдалбал зохих тэр зүйлийг ойлгох бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид зааснаар
-       Хувь хүний нууц[2],
-       Байгууллагын нууц[3],
-       Төрийн нууц[4] гэж төрөлжүүлсэн байна.
Хувь хүн, байгууллагад “тодорхой” хэмжээгээр нууцын тухай ойлголт байх шаардлагатайн адилаар аливаа тусгаар тогтносон Улс орон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолын үүднээс төрийн зарим хэргийг нууцлах зайлшгүй шаардлага гардаг.
Төрийн нууц нэрийн дор ямар нэгэн хорлонтой, хор уршигтай зүйл хийж байна, хэлмэгдүүллээ  ... хэмээн зарим хүмүүс харддаг, боддог, ярьдаг, бичдэг. Энэ асуудал аль ч төрийн үед, ямар ч нийгэм, улсад байдаг л асуудал. Тэдгээр хүмүүс гол нь юуг, ямар хугацаатай нууцлах тухай заасан “Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль”-ийг л мэдэж байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл аль салбарын ямар баримт бичиг, үйл ажиллагаа, объект, мэдээ, мэдээллийг ямар хугацаагаар нууцлах тухай тодорхой заасан дээрх хуулийг л унших хэрэгтэй.
Энэ хуулийг л хүн бүр уншиж, судалвал зохилтой. Бүгдийг нь чаддаггүй юм гэхэд өөрт хамааралтай, өөрийн ажиллаж буй салбарынхаа чиглэлээр ямар зүйл төрийн нууцад хамаарах вэ гэдгийг мэдчих нь чухал.
Хүн ам цөөтэй, “Нөлөөлөх” байдал өндөр, “Хөгжиж” буй Монгол Улсын хувьд төрийн нууцтай холбогдсон эрх зүйн харилцааны талаар төрийн болон төрийн бус байгууллага, ААН, цэргийн албан хаагч, нийт ард иргэдэд ойлголт өгч, төрийн нууцыг задруулбал учрах хор уршиг, хохирол зэргийг ухуулан тайлбарлаж, ойлгуулах нь өнөөгийн тулгамдсан бөгөөд шаардлагатай байгаа ажлын нэг мөн.
Дээрх асуудлыг уншиж мэдэх, судалснаар төрийн нууцтай холбогдсон харилцаа хөгжих, нэгдсэн нэг ойлголттой болох, санаатай болон болгоомжгүйгээр задлах, үрэгдүүлэх гэмт хэргийн гаралт буурах гэх мэт олон ач холбогдолтой хэмээн бодож байна.
 

[1] “Монгол хэлний хураангуй тайлбар толь” 2009 он, 453-р тал.
[2] “Хувь хүний нууцын тухай” Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.”
[3] “Байгууллагын нууцын тухай” Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг  хэлнэ. Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.”
[4] “Төрийн нууцын тухай” Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлнэ.”