Ардчилсан нийгэм, даяаршил, нээлттэй засаглал, техник, технологийн хурдацтай хөгжил, харилцан хамтын ажиллагаа өргөжсөн өнөө үед “нууц” гэх ойлголт байх шаардлагтай эсэх талаар олон хүн эргэлздэг, боддог, асуудаг.
“Нууц”[1] гэж нийтэд үзүүлж, мэдэгдэж болохгүй далдалбал зохих тэр зүйлийг ойлгох бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид зааснаар
- Хувь хүний нууц[2],
- Байгууллагын нууц[3],
- Төрийн нууц[4] гэж төрөлжүүлсэн байна.
Хувь хүн, байгууллагад “тодорхой” хэмжээгээр нууцын тухай ойлголт байх шаардлагатайн адилаар аливаа тусгаар тогтносон Улс орон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолын үүднээс төрийн зарим хэргийг нууцлах зайлшгүй шаардлага гардаг.
Төрийн нууц нэрийн дор ямар нэгэн хорлонтой, хор уршигтай зүйл хийж байна, хэлмэгдүүллээ ... хэмээн зарим хүмүүс харддаг, боддог, ярьдаг, бичдэг. Энэ асуудал аль ч төрийн үед, ямар ч нийгэм, улсад байдаг л асуудал. Тэдгээр хүмүүс гол нь юуг, ямар хугацаатай нууцлах тухай заасан “Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль”-ийг л мэдэж байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл аль салбарын ямар баримт бичиг, үйл ажиллагаа, объект, мэдээ, мэдээллийг ямар хугацаагаар нууцлах тухай тодорхой заасан дээрх хуулийг л унших хэрэгтэй.
Энэ хуулийг л хүн бүр уншиж, судалвал зохилтой. Бүгдийг нь чаддаггүй юм гэхэд өөрт хамааралтай, өөрийн ажиллаж буй салбарынхаа чиглэлээр ямар зүйл төрийн нууцад хамаарах вэ гэдгийг мэдчих нь чухал.
Хүн ам цөөтэй, “Нөлөөлөх” байдал өндөр, “Хөгжиж” буй Монгол Улсын хувьд төрийн нууцтай холбогдсон эрх зүйн харилцааны талаар төрийн болон төрийн бус байгууллага, ААН, цэргийн албан хаагч, нийт ард иргэдэд ойлголт өгч, төрийн нууцыг задруулбал учрах хор уршиг, хохирол зэргийг ухуулан тайлбарлаж, ойлгуулах нь өнөөгийн тулгамдсан бөгөөд шаардлагатай байгаа ажлын нэг мөн.
Дээрх асуудлыг уншиж мэдэх, судалснаар төрийн нууцтай холбогдсон харилцаа хөгжих, нэгдсэн нэг ойлголттой болох, санаатай болон болгоомжгүйгээр задлах, үрэгдүүлэх гэмт хэргийн гаралт буурах гэх мэт олон ач холбогдолтой хэмээн бодож байна.
[1] “Монгол хэлний хураангуй тайлбар толь” 2009 он, 453-р тал.
[2] “Хувь хүний нууцын тухай” Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.”
[3] “Байгууллагын нууцын тухай” Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ. Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.”
[4] “Төрийн нууцын тухай” Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлнэ.”
betmatik
AntwortenLöschenkralbet
betpark
tipobet
kibris bahis siteleri
poker siteleri
bonus veren siteler
mobil ödeme bahis
slot siteleri
ZMZ
شركة تسليك مجاري بالجبيل ddkgi01bXU
AntwortenLöschen