Монгол Улсад нууц биш нууц зүйл олон байдгийн нэг нь Монгол Улсын
Ерөнхийлөгчийн №213 зарлигаар баталсан “Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах
журам” юм. Уг журмаар “Төрийн нууцын тухай” хуульд тусгасан зүйл, заалтыг
нарийвчилж, задалж журмалсан ба өөрөөр хэлбэл процессын шинжтэй журам. Энэхүү
журмыг нууц биш нууц гэсний учир нь:
1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орсон “Төрийн
нууцын жагсаалт батлах тухай” Монгол Улсын хуулийн 62-т “Төрийн нууцыг хадгалах,
хамгаалах, журам, заавар, арга хэрэгсэл, холбогдох баримт бичиг, биет зүйл”-ийг
“Маш нууц”-ын зэрэглэлд хамааруулахаар заасан байдаг. Дээрх заалтыг үндэслэн
1999 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч №213 дугаар
зарлигаар “Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журам”-ыг “Маш нууц”-ын
зэрэглэлтэйгээр баталсан.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй “Төрийн
нууцын жагсаалт батлах тухай” хуульд 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр нэмэлт
өөрчлөлт оруулан баталсан ба ингэхдээ 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн
нэмэлт өөрчлөлтөөр баталсан “Төрийн
нууцыг хадгалах, хамгаалах, журам, заавар, арга хэрэгсэл, холбогдох баримт
бичиг, биет зүйл”-ийг “Маш нууц”-ын зэрэглэлд хамааруулна гэх заалтыг хассан байдаг.
Энэ нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Төрийн нууцын тухай” хуулийн 6 äóãààð ç¿éëийн 1-д “Ýíý õóóëèéí 5 äóãààð
ç¿éëä çààñàí õ¿ðýýíä òºðèéí íóóöàä õàìààðóóëàõ ç¿éëñèéí æàãñààëòûã õóóëèàð
áàòàëíà”, мөн зүйлийн 2-т “Õóóëü ãàðãàõã¿éãýýð àëèâàà ìýäýý, áàðèìò áè÷èã, ýä ç¿éë, îáúåêò,
¿éë àæèëëàãààã òºðèéí íóóöàä õàìààðóóëàõûã õîðèãëîíî” хэмээн зааснаас үзвэл 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн №213
дугаар зарлигаар баталсан “Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журам” төрийн
нууцад хамаарахгүй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуульд тусгагдаагүй
бүхэн төрийн нууц биш!. Нөгөө талаас авч үзвэл “Төрийн нууцын тухай” хуулийн 21
дүгээр зүйлийн 1-д “Төрийн нууцыг ил болгох” гэж төрийн нууцыг УИХ-ын
шийдвэрээр төрийн хамгаалалтаас гаргахыг хэлнэ, мөн зүйлийн 3-т “Төрийн нууцыг
ил болгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн
газар УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн тус тус заасан байдаг. Гэтэл 2004 оны 1
дүгээр сард “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хууль батлагдсан цагаас
хойшхи 7 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн №213 зарлигаар баталсан
“Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журам”-ыг ил болгох тухай УИХ-ын ямар
нэгэн шийдвэр гаргаагүй ба “Маш нууц” зэрэглэлд хамааруулж хадгалсаар л байна.
Уг журам төрийн бүхий л албан газарт тараагдсан бөгөөд санаатай болон
болгоомжгүйгээр задарсан, үрэгдсэн тохиолдол бүрт Монгол Улсын Эрүүгийн хуулийн
87 /Төрийн нууц задруулах/, 88 /Төрийн нууц үрэгдүүлэх/ дугаар зүйлд зааснаар
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж прокурор, шүүхэд шилжүүлдэг, мөн нууцын зэрэгтэй
учир тэр бүр ажилчиддаа уншуулж танилцуулаагүйн улмаас төрийн нууцыг хадгалж,
хамгаалах ойлголт байхгүй, ийм журам байдаг эсэхийг ч мэддэггүй, цахим архив
дэлгэрээгүйн тул хадгалах сейф шаардагддаг гэх мэт сөрөг асуудлууд үүсдэг. Энэ
байдлаас шалтгаалан хамгийн ноцтой нь хүний амьдрал, сэтгэл санаа, эд материал,
цаг хугацаа зэргээр хохирдог.
Өөр өнцгөөс авч үзвэл бидний даган мөрдөж буй “Төрийн нууцын тухай”
хуульд нэгэнт задарсан төрийн нууцыг хэрхэх талаар тусгагдаагүй байдаг. Өөрөөр
хэлбэл санаатай болон болгоомжгүйн улмаас задалсан төрийн нууцад хамаарах
баримт бичиг, мэдээ, мэдээллийг хэрхэн шийдэх тухай юм.
Гадаадын
зарим орон төрийн нууцыг хэрхэн ил болгодог, нэгэнт задарсан нууцыг хэрхэн
шийдвэрлэдэг талаар жишээ дурьдвал:
- ОХУ-ын Төрийн нууцын хадгалалт хамгаалалтын асуудал
эрхэлсэн салбар хоорондын комисс нь Холбооны төрийн нууц хариуцсан байгууллагууд
болон ОХУ-ын субъектүүдийн төрийн нууц хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг
уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий хамтын байгууллага юм. Уг комисс нь
шаардлагатай тохиодолд төрийн нууцаас хасах, ил болгох, нууцад хамааруулах
шийдвэр гаргадаг. Комиссын даргыг Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг учир түүний
өмнө ажлаа тайлагнадаг байна.
- БНТУ-ын “Төрийн нууцын хууль”-д “Төрийн нууцын зөвлөл”
гэгч байх бөгөөд Ерөнхий сайд нь тэргүүлэхээр тусгасан байна. Уг зөвлөл нь
Туркийн төрийн нууцыг тогтоох, ил болгох, хугацаа тогтоох гэх мэт харилцааг
зохицуулдаг байна.
- БНХАУ-ын “Төрийн нууцыг хамгаалах хууль”-д зааснаар Төрийн
төв байгууллага эрх мэдлийнхээ хүрээн дотор эсвэл удирдах системдээ нууц
хамгаалах ажлыг зохион байгуулах ба хяналт тавьх тусгайлан ажиллах хэлтэс нь
нууц хамгаалах хууль, хууль тогтоомж ба дүрмийг хэрэгжүүлж бодит нөхцөл байдалд
үндэслэн дангаар эсвэл холбогдох хэлтэстэй хамтран нууц хамгаалах дүрмийг
боловсруулж эрхлэн явуулдаг байна. Уг алба нь нууцад хамааруулах, хасах, ил
болгох, зэрэглэл тогтоох зэрэг ажлыг гардаг гүйцэтгэдэг бөгөөд энэ тухайгаа цаг
тухайд нь дээд шатны байгууллагадаа мэдээлдэг байна. Дээрх байгууллагын дээд
удирдлага нь Төрийн зөвлөлд хамаарагддаг байна.
- Австрали улсын төрийн нууцын тухай хуульд нэгэнт задарсан
төрийн нууцыг нэн яаралтай ил болгож, ач холбогдолыг бууруулах арга хэмжээ авна
гэсэн байдаг.
Дээрхээс дүгнэн үзвэл төрийн нууцын харилцааг удирдан
зохицуулсан, шуурхай шийдвэр гаргах эрх бүхий бүтцийг гүйцэтгэх засаглалын
харъяанд байгуулж ажиллах нь Монгол Улсын нөхцөл байдал, онцлогт тохирсон зөв арга
зам байж болох юм.
Эцэст нь энэ мэт нууц биш нууцын асуудлыг зүй
зохистойгоор шийдвэрлэхгүй бол хүний амьдрал, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирсоор...
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen