Сүүлийн жилүүдэд манайд төрийн нууцтай холбогдсон гэмт
хэрэг, зөрчилүүд ихээхэн гарах болсонтой холбоотойгоор “төрийн нууцын шинжээч” гэх ойлголт бий болсон.
Шинжээч[1] /expert/
гэж ямар нэгэн тусгай мэдлэгтэй эсвэл тусгай чадвартай хүнийг хэлэх бөгөөд энэ
ойлголтын хүрээнд манай шинжээч нар ажиллаж чадахгүй байна.
Төрийн нууцын шинжээч нь шинжээч томилох эрх бүхий
субъектын даалгасны дагуу тухайн шалгаж, хянаж, шүүж байгаа хэрэг, материал “Төрийн
нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуулийн ямар зүйл заалтад хамаарах,
хэрэв хамаарах бол нууцын ямар зэрэглэлтэй гэх мэт асуултанд хуулийн зүйл,
заалтыг зааж өгсөн, эсвэл тайлбарласан байдалтайгаар шинжээчийн дүгнэлт гаргадаг
буруу жишиг тогтоод байна.
Уг нь Төрийн нууцын шинжээч өргөн хүрээнд ажиллаад, дүгнэлт
гаргах ёстой. Өөрөөр хэлбэл төрийн нууц мэдээлэл задарснаар түүний эзэмшигчид
учирсан хохирлыг тоон болон чанарын үнэлэмжээр нь тодорхойлох аргачлалыг
боловсруулах, нууц мэдээллийг ил болгох, нууц мэдээлэлд хамааруулах шаардлага,
үндэслэл, тооцоог гаргах, нууц мэдээлэл задарсан, үрэгдсэн үед авах арга
хэмжээний системийг боловсруулах гэх мэт маш олон асуудлыг өргөн хүрээнд
шинжлэн судлаж, дүн шинжилгээтэйгээр “Төрийн нууцын шинжээчийн дүгнэлт” гэгчийг
гаргах шаардлагатай байгаа юм.
Төрийн нууцын шинжээчийн үйл ажиллагааны талаар Болгар улсын “Нууц мэдээллийг хамгаалах тухай” хууль, БНХАУ-ын “Төрийн нууцыг хамгаалах тухай”[2]
хуулиудад тодорхой тусгагдсан байдаг.
Төрийн нууцын шинжээчийг
жинхэнэ утгаар бий болгоход энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх, туршлагатай
эрдэмтэн, судлаач нарыг урьж ажиллуулахын зэрэгцээгээр тэднийг тогтвортой
ажиллах бололцоог бүрдүүлэх хэрэгтэй юм.
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen