23.10.2012

Цэцэгс



Шөнбрунны шилтгээн


Нар жаргах


Шүүдэр


ХАРИУЦЛАГА



Төрийн нууц задруулсан үйлдэлд хүлээлгэх хариуцлагын талаар ярихын өмнө төрийн нууцын зэрэглэлийн талаар авч үзэх хэрэгтэй юм. 
Дэлхийн ихэнх улсад төрийн нууц нь задрах буюу үрэгдсэн тохиолдолд учрах хор уршиг, хохирол, үүсэх нөхцөл байдал зэргийг харгалзан “Онц чухал-Маш нууц”, “Маш нууц”, “Нууц” гэсэн 3 зэрэглэлд хуваадаг. Зарим улсад “Конфиденциаль”, “хязгаарлагдмал нууц”, “Албаны нууц”, “Онцгой чухал нууц”, “Албан хэрэгцээнд” гэсэн зэрэглэлтэй ч байдаг. Тухайлбал:
БНХАУ-ын “Төрийн нууцыг хамгаалах тухай” хуулийн 10 дугаар зүйлдТөрийн нууцыг нууцын зэрэглэлээр нь “онц чухал-маш нууц”, “Маш нууц”, “Нууц” хэмээн гурав ангилна. Онц чухал-маш нууц зэрэглэлийн төрийн нууц улс орны  хамгийн чухал нууц бөгөөд задруулсан тохиолдолд улсын аюулгүй байдал, эрх ашигт онц ноцтой хор уршиг учирна. Маш нууц зэрэглэлийн төрийн нууц нь улс орны чухал нууц бөгөөд задруулсан тохиолдолд улсын аюулгүй байдал, эрх ашигт ноцтой хор уршиг учирна. Нууц зэрэглэлийн төрийн нууц нь энгийн төрийн нууцад хамаарах бөгөөд задруулснаар Улсын аюулгүй байдал, эрх ашигт хор уршиг учирна.”,
Гүрж Улсын “Төрийн нууцын тухай” хуульд “Төрийн нууцад тооцогдох мэдээлэл агуулсан баримт бичиг, эд зүйлсийг нууцлалын зэрэглэлээр нь ангилж тухайн бичиг баримт, эд бүхий зүйлд хавсаргана. Нууц нь Онц чухал, Маш нууц, нууц гэсэн зэрэглэлүүд багтана”,
АНУ-д төрийн нууцыг хамгаалах асуудлыг Ерөнхийлөгчийн 12958 тоот “Үндэсний аюулгүй байдалд хамаарах нууц мэдээллийн тухай” зарлиг, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт буюу 13292 тоот зарлигаар зохицуулдаг. Тус баримт бичгийн 1.2-р хэсэгт нууцлалын зэрэглэлийг дараах байдлаар ангилсан байна. Үүнд:
"Maш нууц" зэрэглэлийг тухайн мэдээллийг хууль бусаар задалсан гэж үзвэл үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй бодитой нөхцөл бүрдэх магадлалтай гэсэн тохиолдолд тогтооно, "Hyyц" зэрэглэлийг тухайн мэдээллийг хууль бусаар задалсан гэж үзвэл үндэсний аюулгүй байдалд хүнд хохирол учруулж болзошгүй бодитой нөхцөл бүрдэх магадлалтай гэсэн тохиолдолд тогтооно, "Конфиденциаль" зэрэглэлийг тухайн мэдээллийг хууль бусаар задалсан тохиолдолд үндэсний аюулгүй байдал хохирол учруулж болзошгүй бодитой нөхцөл бүрдэх магадлалтай гэж үзсэн тохиолдолд тогтооно,
     Малайз Улсын “Төрийн нууцын тухай” хуульд зааснаар төрийн нууц нь маш нууц, нууц, “Хувийн мэдээлэл” буюу “Хязгаарлагдмал” гэсэн зэрэглэлтэй байна.
   Ангол улсын “Төрийн нууцын тухай” хуульд төрийн нууцыг “маш нууц”, “нууц”, "конфиденциаль”, “хязгаарласан ашиглалттай” гэсэн 4 зэрэглэлтэй байна,
 хэмээн тус тус заасан байдаг.
Харин Монгол Улсын “Төрийн нууцын тухай” хуулийн 11 дүгээр зүйлд төрийн нууцыг “Онц чухал – Маш нууц, Маш нууц, Нууц” гэсэн 3 зэрэглэлтэй байхаар заасан. Нууц мэдээллийг дээр дурьдсан зэрэглэлд хуваан авч үзэж байгаа бол задруулсан, үрэгдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ялгавартай оногдуулах учиртай. Өөрөөр хэлбэл тухайн улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нь ноцтой хор хохирол учруулах хэмжээний “Онц чухал-маш нууц” зэрэглэлийн мэдээлэл задруулсан, үрэгдүүлсэн этгээд, байгууллагын бүтэц бүрэлдэхүүнд хохирол учруулах хэмжээний “нууц” зэрэглэлийн мэдээлэл задруулсан, үрэгдүүлсэн этгээд хоёр өөр төрлийн ял авах ёстой гэсэн үг.
            Гэтэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Энэ нь өмнө дурьдсанчлан “Онц чухал-маш нууц” зэрэглэлийн мэдээлэл задруулсан, үрэгдүүлсэн этгээд, “Нууц” зэрэглэлийн мэдээлэл задруулсан, үрэгдүүлсэн этгээдтэй адилхан ял авах бололцоог хуулиараа олгож байна.
            Иймд нууц мэдээллийг задруулсан, үрэгдүүлсэн тохиодолд учирах хохиролыг тоон болон чанарын үнэлэмжээр нь гаргах Төрийн нууцын шинжээчийг бий болгох зайлшгүй шаардлагатай юм.

ТӨРИЙН НУУЦЫН ШИНЖЭЭЧ


 Сүүлийн жилүүдэд манайд төрийн нууцтай холбогдсон гэмт хэрэг, зөрчилүүд ихээхэн гарах болсонтой холбоотойгоор “төрийн нууцын шинжээч” гэх ойлголт бий болсон.



Шинжээч[1] /expert/ гэж ямар нэгэн тусгай мэдлэгтэй эсвэл тусгай чадвартай хүнийг хэлэх бөгөөд энэ ойлголтын хүрээнд манай шинжээч нар ажиллаж чадахгүй байна. 
Төрийн нууцын шинжээч нь шинжээч томилох эрх бүхий субъектын даалгасны дагуу тухайн шалгаж, хянаж, шүүж байгаа хэрэг, материал “Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуулийн ямар зүйл заалтад хамаарах, хэрэв хамаарах бол нууцын ямар зэрэглэлтэй гэх мэт асуултанд хуулийн зүйл, заалтыг зааж өгсөн, эсвэл тайлбарласан байдалтайгаар шинжээчийн дүгнэлт гаргадаг буруу жишиг тогтоод байна.
Уг нь Төрийн нууцын шинжээч өргөн хүрээнд ажиллаад, дүгнэлт гаргах ёстой. Өөрөөр хэлбэл төрийн нууц мэдээлэл задарснаар түүний эзэмшигчид учирсан хохирлыг тоон болон чанарын үнэлэмжээр нь тодорхойлох аргачлалыг боловсруулах, нууц мэдээллийг ил болгох, нууц мэдээлэлд хамааруулах шаардлага, үндэслэл, тооцоог гаргах, нууц мэдээлэл задарсан, үрэгдсэн үед авах арга хэмжээний системийг боловсруулах гэх мэт маш олон асуудлыг өргөн хүрээнд шинжлэн судлаж, дүн шинжилгээтэйгээр “Төрийн нууцын шинжээчийн дүгнэлт” гэгчийг гаргах шаардлагатай байгаа юм.
Төрийн нууцын шинжээчийн үйл ажиллагааны талаар Болгар улсын “Нууц мэдээллийг хамгаалах тухай” хууль, БНХАУ-ын “Төрийн нууцыг хамгаалах тухай”[2] хуулиудад тодорхой тусгагдсан байдаг.
Төрийн нууцын шинжээчийг жинхэнэ утгаар бий болгоход энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх, туршлагатай эрдэмтэн, судлаач нарыг урьж ажиллуулахын зэрэгцээгээр тэднийг тогтвортой ажиллах бололцоог бүрдүүлэх хэрэгтэй юм.


[1] Oxford dictionary
[2] “Гадаад орнуудын төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон эрх зүйн зохицуулалт” 2011 он

“89” үү? “233” уу?


Á¿ðýí ýðõò, òóñãààð òîãòíîñîí Ìîíãîë óëñûí àìèí ÷óõàë àñóóäëûí íýã íü õèë[1]èéí õàëäàøã¿é äàðõàí áàéäàë. Èéì ÷ ó÷ðààñ õèëèéí õàëäàøã¿é áàéäëûã õàíãàõ òàëààð Ìîíãîë óëñàä îëîí òîîíû õóóëü òîãòîîìæ  ¿éë÷èëäýãèéí äîòîð Ýð¿¿ãèéí õóóëèàð õèëèéí õàëäàøã¿é äàðõàí áàéäëûã õàìãààëñàí ÿâäàë ÷óõàë áàéð ñóóðü ýçýëíý. Ìîíãîë óëñûí Ýð¿¿ãèéí õóóëèéí 89 дүгээр ç¿éëä Ìîíãîë óëñûí õèëèéã õóóëü áóñààð íýâòýðñýí ¿éëäëèéã ãýìò õýðýãò òîîöîæ, óã ãýìò õýðãèéí á¿ðýëäõ¿¿íèé øèíæèéã çààæ òîäîðõîéëñîí байдаг.
Сүүлийн жилүүдэд Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн дотор 90 орчим хувийг эзэлсэн тогтмол  үзүүлэлттэй байгаа нь ТЕГ-аас уг гэмт хэрэгтэй хийх тэмцлийг хүчтэй болгохыг шаардаж байна.
 
Харин  бүртгэгдсэн хэргийн 69.0 хувь шүүхээр шийдвэрлэгдэж, 2002 оныг 2008 онтой харьцуулахад шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо 3.7 дахин өсчээ.[2]
 
   Õóóëü áóñààð Ìîíãîë óëñûí õèë íýâòðýõ ãýìò õýðýãòýý õîëáîîòîéãîîð давхар ¿éëäýãääýã íýã õýðýã нь õóóðàì÷ áè÷èã áàðèìò ¿éëäýõ, àøèãëàõ, áîðëóóëàõ /Ýð¿¿ãèéí õóóëèéí 233-ð ç¿éë/ ãýìò õýðýã þì. ̺ðäºí áàéöààõ áàéãóóëëàãûí ñóäàëãààíààñ ¿çýõýä õèë õóóëü áóñààð íýâòðýõ ãýìò õýðãèéí äèéëýíõ íü õóóðàì÷ áè÷èã áàðèìò àøèãëàõ ãýìò õýðýãòýé íèéëìýë áàéäëààð ¿éëäýãäýæ áàéíà. ªºðººð õýëáýë õèë õóóëü áóñààð íýâòýð÷ áàéãàà õ¿ì¿¿ñèéí èõýíõ íü óëñûí õèëèéã õóóëü áóñààð íýâòðýõ ãýìò õýðýã ¿éëäýõýýñ ºìíº ýíý çîðèëãîîð õóðàì÷ áè÷èã áàðèìò îëæ àâàõ ÿâäàë ò¿ãýýìýë áàéíà. Хуурамч баримт бичгийг

- УБЕГ-ын холбогдох албан тушаалтан, албан хаагчидаар дамжуулж авах,
- Бусдаас худалдан авах,
- Бусдаар хийлгэх гэсэн 3 үндсэн аргаар олж авч байна. 
 
Дээрх судалгаанаас үзэхэд эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйл буюу “Монгол Улсын хил хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн гаралтын үндэс нь эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болж байна. Хэдийгээр 233 дугаар зүйл ТЕГ-ын харъяаллын гэмт хэрэг бус хэдий ч эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд 233-г заавал анхаарч байх шаардлагатай болжээ. 
Эцэст нь дүгнэхэд:
Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлд заасан “Монгол Улсын хил хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн гаралтын гол “зангилаа” нь эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан “Хóóðàì÷ áè÷èã áàðèìò ¿éëäýõ, àøèãëàõ, áîðëóóëàõ” гэмт хэрэг болж байгаа өнөөгийн нөхцөлд

- ЭЦГ-гаас 233-тай холбоотой асуудлаар мэдээлэл тогтмол авч байх,
- Гүйцэтгэх ажил идэвхитэй явуулах,
- МБХ-т мөрдөн шалгагдсан болон шалгагдаж байгаа гэмт хэрэгт дүн шилжилгээ хийж байх зэрэг ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна.   
 


[1] "Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ.
[2] Ц.Доржням “Хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх гэмт хэрэг ба хууль сахиулах байгууллага” илтгэл.