27.01.2012

"И" юу "Ь" ?

Намын Х дугаар их хурлаас монгол бичгийг латин цагаан толгойд шилжүүлэх шийдвэр гаргахад засаг Дамдинсүрэнг шинэ үсэг зохиоход хамгийн тохиромжтой хүн гэж тооцоолжээ. Шинэ цагаан толгой зохиох ажлаа бараг дуусч байх үед нь Дамдинсүрэнг Цэдэнбал дээр дууджээ. Намын дарга 1941 оны гуравдугаар сарын 25-ны МАХН-ын Төв Хорооны шинэ шийдвэрийн дагуу монгол бичгийн цагаан толгойг ламин биш зөвлөлтийн Дундад Азид байгаа шиг кирилл үсгийн үндсэн дээр зохионо гэв. "даалгавар ойлгомжтой юу" гэж Цэдэнбал асуужээ. "ойлгожтой гэхдээ латин суурь нь дээр юм шииг надад санагдах юм", "асуудал нэгэнт шийдэгдсэн", "буцалтгүй юу" гэж бас яагаа ч билээ гэж горьдож байсан Дамдинсүрэн асуужээ. "буцалтгүй". 
Дамдинсүрэнг Чойбалсан дээр дуудлаа. "Дэргэд нь ширээний ард Цэдэнбал бас зөвлөлтийн хоёр дипломатч - Приходов, Сидоров нар сууж байсан. Би хананаас өлгөсөн сургуулийн самбарын дэргэд шохойгоор үсгүүдийг бичиж, тэдгээрийг хэл авиатай холбож тайлбарлалаа. Чойбалсан, Цэдэнбал хоёр сэтгэл ханамжтай байв." гэтэл "зөөлний тэмдэг хаана байна" гэж оросууд өндөлзөв. Тэр бол инээдэмтэн асуулт байлаа. Монгол хэлэнд зөөлний тэмдэг хэрэггүй, үүнийг би хэл шинжлэлийн үүднээс тайлбарлах гэж оролдов. Заавал "Хони", "Мори" гэж бичиж яах юм бэ шууд "Хонь", "Морь" гэсэн нь дээр шүү дээ. Ингэвэл огт өөр хэрэг гэж тэд нар маргалаа. Би нотлоод нотлоод дийлсэнгүй. Дэмжих болов уу гээд удирдагчид руугаа харлаа. Бид бие биеэ ойлгодог юм шиг надад санагдаж байсан юм. "Эдний хэлснээр болъё оо" гэж хэлээд Чойбалсан, Цэдэнбал хоёр харцаа буруулав. хэмээн Дамдинсүрэн дурсдаг байлаа.
Леонид Шинкарев "Цэдэнбал, түүний цаг үе" 1-р дэвтэр 79 тал.  

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen