27.01.2012

ГАДААД ОРНУУДЫН ТӨРИЙН НУУЦЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙН ТАЛААР [1]

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 17-д “Монгол Улсын иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасны дагуу иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, баталгаажуулах, мөн дээр дурьдсанчлан сөрөг байдлыг арилгах, засаж залруулахад бусад улс орны төрийн нууцтай холбогдсон эрх зүйн харилцааг судлаж, харицуулан шинжилж гэмээнэ үр дүнтэй, бодитой болох буй за. Ингэж харицуулан судлах нь өнгөцөөр хуулан дууриах, туйлшруулан дөвийлгөж, өөрийн орныхыг үгүйсгэх буюу үл ойшоон орхигдуулах, эсвэл бусдын ашигтай бөгөөд Монголд нийцэлтэй практикийг үл хайхран орхигдуулахаас урьдчилан сэргийлж, зөв чиглэлээ олоход туслах юм. Харьцуулан судлан нь бясалгах биш, харин өөрчлөн шинэтгэж, зөвтгөн сайжруулахад оршино. Харьцуулан судлахдаа
-    Эрх зүйн бүлүүдийн нийтлэг хандлага,
-    Монголын үндэсний эрх зүйн өвөрмөц нөхцөл, зүй тогтол,
-    Бусад орны Монголд “шилжүүлэн суулгаж” тохирохуйц үр ашигтай ололт энэ гурван талыг нэгэн зэрэг харгалзахад харьцуулан судлахад эерэг хандлага болно[2]. Гадаадын зарим улс орны төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичгийг эрх зүйн бүлээр нь ялган ангилж онцлог зүйлсийг дурьдвал:  

1. “Гадаад орнуудын төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон эрх зүйн зохицуулалт” 2011 он номноос зарим холбогдох мэдээллийг ашиглав.
2. Б.Чимэд. “Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал”. Хоёрдугаар дэвтэр. УБ. 115-р тал.



http://share.gogo.mn/XccBExu98D87491327702950/Wai%20guo.docx
/хүснэгтэн мэдээлэл байгаа учир энэхүү хаягнаас уншина уу/  
      Дээрх хүснэгтэд дурьдсан мэдээллийг дүгнэн үзвэл дэлхийн Улс орнууд эрх зүйн бүл, тогтолцооноос үл хамааран сүүлийн жилүүдэд төрийн нууцтай холбогдсон хууль, эрх зүйн орчиндоо хийж буй өөрчлөлт, шинэчлэлтэд төрийн мэдээлэлжүүлэлт, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, төрийн болон албаны нууц, иргэдийн хувийн байдлыг тодорхойлох боломж бүхий мэдээллийн нөөцүүдийг хамгаалах, цахим баримт бичиг, гарын үсэг, нууц албан хэрэг хөтлөхтэй холбогдсон асуудлуудыг харилцан уялдаатайгаар тодорхой тусган, мөрдүүлж байна. Тухайлбал ТУХН-ийн орнуудын 2003 оны 6 дугаар сарын 16-ны Парламент хоорондын Ассамблейгаас гаргасан “Төрийн нууцын тухай ” загвар хууль юм. Энэ хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг төрийн нууцад хамааруулах, ил болгох, ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг гишүүн орнууд нэгдсэн жишгээр зохицуулахтай холбогдсон эрх зүйн үндсийг тогтоосон байна. Харилцаа холбоо, техник технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед улс орнууд өөрийн мэдээллийн сүлжээ, түүний дотор нууц мэдээ, мэдээлэл, тэдгээрийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалд ихээхэн анхаарч тодорхой арга хэмжээ авч байна.
Нийгмийг кибер гэмт хэрэг буюу мэдээллийн технологи болон өндөр технологийн орчны гэмт хэргээс хамгаалах бодлого хэрэгжүүлэх, түүний дотор холбогдох хууль, эрх зүйн орчныг нэгдмэл жишгээр бүрдүүлэх, энэ чиглэлд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Европын холбооноос “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх гэрээ“ гэгчийг бий болгожээ. Уг гэрээнд одоогоор 46 улс нэгдээд байгаа бөгөөд эдгээрийн дотор Европын гишүүн орнуудаас гадна Канад, Япон, Өмнөд Африк, АНУ зэрэг гишүүн бус орнууд нэгдэн орсон байна. Энэхүү гэрээнд нэгдэгч орнууд кибер гэмт хэрэгтэй тэмцэх болон мэдээллийн технологийг хөгжүүлэх, ашиглах хууль ёсны эрх ашгийг хамгаалахад  зайлшгүй хамтран ажиллах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх Олон Улсын хамтын ажиллагаанд үр ашигтай, шуурхай, тодорхой механизмыг бий болгох шаардлагатай юм байна.
Монгол Улс дэлхийн бусад орнуудын нэгэн адилаар мэдээлэлжүүлэлт, мэдээллийн аюулгүй байдалд гол анхааралаа хандуулж улмаар төрийн нууцтай холбогдсон харилцааг үүнтэй уяалдуулан зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал юм.   

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen