Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхийлөгч Юань
Шикайгаас 1913 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын Эзэн хаан, Хутагтад хаяглан
ирүүлсэн цахилгааныг танилцуулъя.
“Хүндэт Ламтаан. Өргөө Хятад улсаас салан тусгаарлагдах
ёсгүй гэдгийг би нэг бус удаа тодорхой хэлж байсан билээ. Өмнөх Чин улс
удирдлагын дээд эрхийг Хятадын ард түмэнд сайн дураараа шилжүүлж, ард түмэн
удирдлагын бүхий л эрхийг Ерөнхийлөгч надад даатгасан болно. Ар Монгол нь өмнөх
Чин улсын хязгаар нутгийн бүрэлдэхүүнд багтдаг, харин надад нийт ард түмний
гардуулан өгсөн Ерөнхийлөгчийн аугаа том үүрэг шилжиж ирсэн учир миний бие эрх
мэдлээ Өргөөг хамруулан хэрэгжүүлэх ёстой билээ. Тусгаар тогтнолоо тунхаглан
зарлахыг чинь Чин улс огт хүлээн зөвшөөрдөггүй байсан учир Хятад ч гэсэн үүнийг
үл хүлээнэ. Өргөө бол Хятадын эрх захиргаанд орших нутаг газар мөн. Манай Бүгд
найрамдах засаглалд хор хөнөөл учруулж буй хүлцэнгүй бус ард олонтой миний бие
хууль цаазын дагуу хатуу чанд хандах аваас төр улсын түшмэл сайд нар болон ард
олон бахдан барялах болно.
“Хүндэт
ламтан та Улиастай, Ховд, Дарьганга болон бусад газар орныг цэргийн хүчээр
гамшиг учруулж, оршин суугчдыг зовлонд нэрвэгдүүллээ. Ван, гүнгүүдийг барьж авч
явсан байна. Энэ бүгд нь хүний эрхийг уландаа гишгэж буй хэрэг гарцаагүй мөн. Тэр
дээрэм тонуул, самуун ажил үйлээрээ хэрмэл дээрэмчдээс ч давж гарчээ. Хятад улс
амар тайван байдал, энх амгаланг гүнээ хүсэж байдаг учир энэ бүхнийг хайхрахгүй
өнгөрч үл чадна. Хүндэт Ламтан та цэрэг зэвсгийн хүчээр олон хошуу нутгийг
өөртөө нэгтгэсэн хэдий ч бусад бүх аймаг, хошуу Хятадын эрх захиргаанд байгаа бөгөөд
Өргөөтэй тэмцэлдэх бодолтой байна. Зарим Ван, гүн, лам хуврагууд Бээжинд
биеэрээ ирж, зарим нь илч төлөөлөгчөө илгээн, чин сэтгэлээсээ эд зүйл, мөнгө
сэлтийг өргөн барьсан ба одоо ч үргэлжилсээр байгаа болой. Эрхэм ламтан та
монголчууд суурьшсан өчүүхэн нэгэн өнцгийг нийт Монгол гэж яаж хэлж чадваа. Муж
нутгийн цэргийн захирагчид, ноёд түшмэлүүд намайг эрх захиргаандаа байсан нутаг
дэвсгэр, дээд эрх мэдлийн бүрэн бүтэн байдлыг ардлаа хэмээн асар дургүйцэж байна.
Тэд цөм шинэ залуу хүч цуглуулж, хүндэт ламтан тантай тэмцэхийг хүсэж буй
боловч Ерөнхийлөгч миний бие энэрэл, нийгүүлслийг эрхэмлэн, асуудал энх тайван,
нөхөрсөг байдлаар шийдэгдэнэ гэж найдан, тэднийг бүхий л аргаар саатуулж байгаа
болно”
“Хүндэт Ламтан таныг үүнийг ойлгоосой гэж ихэд хүсэх юм.
Гарч болзошгүй ашиг тусын талаар сайтар тунгаан бодож, хэрэв та Чин Улсын
бидэнд олгосон эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчихгүй байж,
ажил хэргээ дуусгах бололцоо бидэнд олгох аваас Хятадын ард түмэн урьдын
эндүүрэл будлианыг үгүй хийж, шар арьстнуудын хөгжил цэцэглэлтэд хамтдаа санаа
тавин, Бүгд найрамдах улсаа үүрд мөнх дэмжие гэсэн миний үндсэн гол санаа
бодлыг анхаарч үзэгтүн. Таныг нигүүлсэх сэтгэлээс минь үүдэн гарсан авралын
тухай миний бодол ийм байна, хүндэт Ламтаан. Хариу хүлээнэ, Ерөнхийлөгч илгээв”
И.Я.Коростовец "Монгол Өнгөрүүлсэн есөн сар" 266-р тал