29.06.2012

Сергей Третьяков

ОХУ-ын Гадаад тагнуулын албанд өндөр албан тушаал хашиж байх үедээ АНУ-ын талд урван очсон хурандаа Сергей Третьяковын дурьдатгалаар бичсэн “Оросын тагнуулч” номд “1990-ээд оны үед ЗХУ задарч Украйн 1320 ширхэг цөмийн хошуу залгамжлан авсан байна. Тэднийг эргүүлж өгөхийг ОХУ хүссэн боловч Украйны анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук татгалзсан. Кравчук тэднийг эдийн засгийн тусламж авахдаа ашиглана гэж тооцож байсан ажээ. Тухайн цаг үед тусгаар тогтносон Бүгд Найрамдах улсууд Москватай зөрчилдсөн олон асуудалтай байсны нэг нь энэ байж л дээ. Тэд Москватай харьцахаас илүү илэн далангуй нээлттэйгээр АНУ болон барууны орнуудтай харилцаж байлаа. “Кремль” ГТА-аар дамжуулан Украйны АНУ болон барууны орнуудын хоорондын харьцааг сонирхож байв. 1992 оны хавар Канад дахь товчлогчийн байгууллагын нэгэн ажилтан Сергейгээс судалж байгаа хүнээ элсүүлэн авах зөвшөөрөл хүссэн байна. Тэр ажилтныг Виталий Доморацки гэдэг бөгөөд нууц нэр нь “нөхөр Юргис” гэдэг байв. Виталий ЭСЯ-ны Консулын хэлтэст дэд консулаар ажиллаж байсан боловч үнэн хэрэгтээ ГТА-ны гадаад сөрөх тагнуулын чиглэлд ажиллаж байлаа. Канад бол АНУ-ын адил цагаачдын орон билээ. Украйнаас ирсэн сая сая цагаачид байдаг бөгөөд тэд Канадад долоод орох томоохон үндэстэнд тооцогдоно. Жилийн өмнө Доморацки Оттавад болсон Украйны цагаачдад зориулсан нэгэн хүлээн авалтан дээр Канадын Парламентын гишүүн Алекс Киндитэй уулзаж танилцсан ажээ. Алекс Кинди нь 1930-аад онд Польшийн Варшав хотод төрсөн Канадад цагаачлан ирсэн Украйн гаралтай хүн байв. Тухайн хүлээн авалтан дээр Кинди дараагийн сонгуульд зориулж хөрөнгө босгох бодолтой байгаа тухайгаа ярьжээ. Киндигийн дараагийн сонгуульд мөнгө шаардлагатай байгаа талаар өөр бусад эх сурвалжаас ч Сергейд мэдээ авагджээ. Доморацки Киндид мөнгө шаардлагатай байгаа учраас элсүүлэн авч болох юм гэж үзжээ. Сергей нөхцөл байдлын талаар төвд хэд хэдэн илтгэл бичсэний эцэст Киндид ойртох зөвшөөрөл авч чадлаа. Тэд Доморацкиг Киндитэй уулзуулж өөрөө хувиасаа өгч байна гэж тайлбарлаад 10 мянган ам долларыг түүний дараагийн сонгуульд зориулж хандивлуулахаар шийдвэрлэв. Кинди хандив авсан талаараа нийтэд зарлах ёстой гэхдээ үүнийг найзаасаа авсан гээд хэлчхэж болох байв. Үнэн хэрэгтээ Канадын парламентын ямар ч гишүүн Оросын дипломатч ч байна уу тагнуулч ч байна уу ялгаагүй гадаадын иргэдээс мөнгө авах ёсгүй байв. Тэр бүү хэл хэтрүүлж хэлбэл Доморацкиг Оттавагийн нохой хүртэл гадаад тагнуулын ажилтан гэж мэддэг байлаа. Канадын парламентын гишүүнийг судалж элсүүлэхээр зорих явдал нь маш эрсдэлтэй үйл ажиллагаа байлаа. Тухайн нөхцөл байдал ч ихээхэн амаргүй байсан юм.  Сергей болон тэдний ажилтнуудын төлөвлөсөн ёсоор Доморацки Киндиг өдрийн хоолонд урьж хоолны төгсгөл үед өнөөх мөнгө өгөх ёстой байв. Төв энэ төлөвлөгөөг баталсан бөгөөд ганцхан шаардлага тавьсан нь уулзалтын бүх үеийн яриаг дуу бичигчээр хуулбарлан авах явдал байлаа. Төв уулзалтын бичлэгийг хийхийг шаардсан нь нэгд баримт нотолгоотой болж дараа нь Киндиг дуулгаваргүй байвал сүрдүүлэх хоёрт үнэхээр элсүүлэлт болсон эсэхэд итгэлтэй байхыг хүссэн байна. Сергей Доморацкид 100-ын дэвсгэртээр 10000”   ам доллар багтахуйц түрийвч олж авах үүрэг өглөө. Мөнгө Москвагаас дипломат шуудангаар ирлээ. Мөнгийг түрийвчинд хийж түрийвчийг энгэрээсээ гаргаж ширээн дээр гулсуулан буулгах сургуулилалт хийсний дараа техникийн мэргэжилтэн түрийвчин дээрх хурууны хээг арилгалаа. Доморацки Киндигийн хувийн утасруу залгаж Гатиню Паркийн ойролцоо байрлах ресторанд өдрийн хоол идэхээр урилаа. Тэдний уулзах рестораны нэрийг “Лес тулипес” гэдэг. Болзоот өдрийн өглөө Доморацки төлөвлөгөө ёсоор явж уулзалдав. Түүний хийсэн бичлэгт тэдний яриа маш тод бичигдсэн байв. Доморацки яг л дадлага хийж байсантайгаа адилаар түнтийтэл нь чихсэн мөнгөтэй түрийвчээ гулгуулан ширээн дээр гаргаж тавьсан байна. Бичлэгт орсноор Кинди мөнгөтэй түрийвчийг үзсэн бололтой өө үгүй дээ үүнийг би авч чадахгүй гэж хэлж байгаа нь бичигджээ. Харин түүний хариуд Доморацки тийм ээ та авч чадна учир нь бидэнд Канад, Украйны харилцааг дахин сэргээж хөгжүүлэхэд таны хувь нэмэр асар их шүү дээ. Тань шиг хүн парламентад бидэнд их хэрэгтэй гэх мэтээр ухуулж гарчээ. Эцэст нь Кинди “за яах вэ” гэх агшинд нь Доморацки түрийвчээ самбаачлан түлхэж түүнд ойртуулж өгснөөр тэр авч орхив. Сергей бичлэгийн эх хувийг болоод бичгээр гаргасан тэмдэглэлийн хамт төвд илгээлээ. Киндид “Грей” гэх нууц нэр өгсөн байна. Удалгүй төвөөс эцэс төгсгөлгүй мэдээллийн захиалгаар тэрнийг дарж эхэлжээ. Мэдээж хэрэг төв Канадын парламент болон засгийн газартай холбоотой мэдээлэл, мөн Украйны Засгийн газар барууныхантай хэрхэн харьцаж, ямар гэрээ, хэлэлцээр хийж байгаа талаар мэдэхийг хүсэж байсан. Кинди нь Украйны төрийн дээгүүр албаны хүмүүстэй өргөн харилцаатай байсан бөгөөд тэдний урилгаар Киевд айлчилдаг байжээ” хэмээн бичсэн байдаг. Дээрх баримтаас Та бүхэн гадаадын тусгай албад боломжтой бүхий л зам сувгаар ажилладаг бөгөөд сүүлийн үед улс төрөөр дамжин нууц мэдээ, мэдээлэл олж авах үзэгдэл ихээхэн гарах болсныг ажиглаж болно. Энэ мэт сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгө хайсан, сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан хөрөнгийнхөө эх сурвалжийг тайлбарлаж чадахгүй, хүсэхгүй улс төрчид манай оронд ч ихээхэн байдгийг бодож үзнэ биздээ. 

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen