Баруун тархиа хэрхэн зүүн тархи шигээ болгон хөгжүүлэх вэ?
"Цоо шинэ ухаан буюу мэдээллийн эринээс шинэ санааны эрин рүү шилжихүй" номны зрхиогч Даниель Пинк үүнийг ингэж тайлбарлаж байна. Үүнд:
Эрдэмтэд Мэйсон Диксоны мэдрэлийн шугам бидний тархийг баруун зүүн хэсэг болгон хуваадгийг нэгэнтээ тогтоожээ. Тэгээд сүүлийн 10 жил тархины хоёр хэсэг үүрэг хариуцлагаа хэрхэн хувааж авдагийг соронзон долгионы тусламжтайгаар нарийн судалж чаджээ. Тархины зүүн тал нь дараалал, үг болон дүн шинжилгээ зэргийг хариуцдаг бол баруун тархи нь утга, сэтгэл хөдлөл, нэгтгэн дүгнэх зэргийг хариуцдаг ажээ. Саяханыг хүртэл сургууль, ажил, бизнес дээрхи бидний амжилт зүүн тархины нөлөөгөөр ихэвчлэн явагдаж байж. SAT-ийн шалгалт өгч CPA-ээр үнэлэгддэг бидний амжилт шугаман, логик, аналитик авъяас чадвар дээр тулгуурлан бий болдог. Өдгөө эдгээр чадварууд нь амин чухал хэвээр байгаа боловч хангалттай хэмжээнд байж чадахаа больжээ. Сонголтоор чадарлүүлж, өгөгдлөөр үерлэж, аутсорсингоор төгссөн энэ ертөнцөд баруун тархины чадвар болох гоо зүйн мэдрэмж, хүлээцтэй байдал зэрэг нь илүү үнэлэгдэх бололтой. Гадаадынхан зүүн тархины ажлыг илүү хямдаар хийх боллоо. Бид Америкчууд баруун тархины ажлаа сайн хийх хэрэгтэй хэмээн Пинк өгүүлэв. Тэрээр цааш нь:

Өнгөрсөн зуунд машин техник хүний булчин шөрмөсийг орлож чадна гэдгийг харуулсан. Энэ зуунд технологи хүний зүүн тархиараа хийдэг ажил болох дэс дараалалтай тооцоолон бодох ажлыг хамгийн өндөр ОИ-тэй хүнээс ч хурдан, найдвартай, нарийвчлалтайгаар хийж чадна гэдгийг нотлож байна.
Энэ шинэ эринд дасан зохицож амьдрах гэж байгаа бол бид "сайн үзэл баримтлал", "сайн мэдрэмж"-ээ хөгжүүлэх шаардлагатай. "Сайн төсөөлөл" гэдгээр урлагийн болон сэтгэл хөдлөлийн гоо сайхныг хүлээж авах чадвараа хөгжүүлж дэлхий ертөнцөд дутагдаж байсан зүйлийг нь олж нээж илрүүлэхийг хэлж байна. Харин "сайн мэдрэмж" бол хүмүүсийн хоорондын харилцааны үр дүнд таашаал олж авах чадвар зэргийг илэрхийлнэ. Эдгээр чадваруудыг хөгжүүлнэ гэдэг тийм ч амар бус. Эдгээр чадварууд бол хүнд байгалиас заяасан ерөнхий зүйл юм.
Гэхдээ яаж баруун тархиа хөгжүүлэх вэ? Баруун тархиа хөгжүүлэх ганц арга бол дуртай зүйлээ хийж түүнийгээ мэдрэх юм. Энэ бол тийм ч амархан давтагдаж, автоматжуулж, аутсорсинг хийж болдоггүй зүйл. Пинк үүнийг "хүмүүсийн дотоод сэтгэлээсээ хийдэг зүйлс одоо бидэнд дутагдаж байгаа энэ чадварыг нөхөж чадна. Харьцангуй цөөхөн хүн үнэн сэтгэлээсээ хүсэж нягтлан бодогч болдог. Харин энэ үнэн сэтгэлээсээ гэдэг ойлголт бол дизайнер ч бай, үлгэр яридаг хүн ч бай, зөвлөх зөвлөгч ч бай хэний ч хувьд шинийг сэтгэж зохион бүтээхэд дурлах гол хүчин зүйл нь болдог. Долоо хоногийн амралтын өдрүүдэд нягтлан бодогч гараждаа суугаад усан будгаар зураг зурах тохиолдол зөндөө бий. Жүжиг, дуурь чөлөөт цагаараа бичдэг хуульчид ч зөндөө. Гэхдээ би чамд амралтынхаа өдрөөр хүний татварын тайланг хобби болгон гаргаж өгдөг барималч хэзээ ч олдохгүй гэдэг дээр бол баталгаа өгч чадна шүү. Өөрөөр хэлбэл хүмүүсийн эдийн засгийн хэрэгцээнээс болж хийдэг зүйл болон дуртайдаа хйидэг зүйлсийнх нь хооронд мэдэгдэхүйц ялгаа гарч ирдэг. Ийм учраас эцэг эх чинь эсвэл анги даасан багш чинь чамайг төгсөхөд "дуртай зүйлээ хий" гэж хэлбэл хий дэмий чихийг чинь хуурч байна гэж битгий бодоорой. Тэд чамд энэ шинэ эринд тэсэж үлдэх аргыг чинь зааж өгч байгаа юм шүү" хэмээн хэлсэн юм.
Томас Л.Фрийдман "Дэлхий бөөрөнхий биш"