12.01.2012

ТӨРИЙН НУУЦТАЙ ХОЛБОГДСОН ЭРХ ЗҮЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ


“Төрийн нууцын тухай” хууль батлагдсан цагаасаа хойш 2001, 2003, 2004 онуудад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж байсан ч хууль батлагдан гарснаас хойших өнгөрсөн 14 жилийн хугацаанд нийгэм, эдийн засаг, техник технологи эрчимтэй хувьсан өөрчлөгдөж “Төрийн нууцын тухай хууль”-ийг шинэ цаг үе, харилцаанд шинэ утга агуулгаар боловсруулж, шинэчлэн найруулах практик болон хууль зүйн бодит үндэслэл бүрэлдээд байгаа юм. Тухайлбал:  
-     “Төрийн нууцын жагсаалт батлах” тухай хуульд төрийн нууцад хамааруулах зүйлсийг ерөнхий байдлаар томъёолж тусгаснаас төрийн нууц хариуцсан байгууллагууд нууцад хамааруулах үндэслэл, шаардлагагүй мэдээ, баримт сэлтийг “төрийн нууц” нэрийн дор хаалттай байдалд оруулан, Үндсэн хуульд заасан иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хязгаарлах, зөрчих, 
-    Нууцлах хугацаа нь дуусгавар болсон, эсхүл нэгэнт нууцлах шаардлагагүй болсон мэдээ, баримт сэлтийг ил болгох үйл ажиллагаа шат дамжлага ихтэйгээс үүдэн  өнөөдрийн байдлаар нууцлах хугацаа нь дууссан ч ил болгосон баримт бичиг байхгүй,
-    Улсын хэмжээнд төрийн нууц хариуцсан байгууллагуудад нууц хадгалалт, хамгаалалт хангалтгүй, шаардлагын түвшинд хүрэхгүй, тухайлбал, нууцын ажилтнаар томилогдох хүнийг тагнуулын байгууллагаар шалгуулж зөвшөөрөл авч томилохгүй, дотооддоо төрийн нууцыг хариуцах журмыг баталж мөрдүүлэхгүй, төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалт баталж мөрдүүлэхгүй байх, нууцын баталгаа авалгүйгээр төрийн нууцтай танилцуулах,
-    Төрийн нууцыг хариуцах ажилд гол үүрэгтэй нууцын ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах эрх зүйн баталгаа бүрдэж, хангагдаагүйгээс төрийн нууц хариуцсан байгууллагуудын хэмжээнд уг албан тушаалд ажиллагсад ойрхон хугацаанд солигдох явдал түгээмэл болоод байна. Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд нууцын ажилтнаар ажиллаж байгаа ажилтны 87 хувь нь өөрчлөгдөж, солигдсон, Мөн эдгээр ажилтнуудыг сургалтанд хамруулах, давтан сургах ажиллагаа хийгдээгүй, хуульд заасны дагуу “нууцын нэмэгдэл” олгохгүй байх, нууц хариуцах ажлыг үндсэн ажилд хавсруулан гүйцэтгүүлэх, төрийн нууц их хэмжээгээр төвлөрсөн байгууллагуудад төрийн нууц хариуцсан бие даасан нэгж байгуулах шаардлага байгаа ч ийм бүтцийг бий болгох эрх зүйн үндэс байхгүй,  
-    Төрийн нууц задруулах, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдэгсдэд оногдуулах ялыг нууцын зэрэглэлээс хамаарахгүйгээр ижил ял оноох, төрийн нууцын тухай хууль, дүрэм зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх асуудал суларсан,
-    Төрийн нууцыг хадгалж, хамгаалахад идэвхитэй ажилласан, санаачлага гаргасан хувь хүн, байгууллага, ААН-г шагнаж урамшуулах, нэгэнт задарсан төрийн нууцыг хэрхэх шийдвэрлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөж буй өнөөгийн нөхцөлд старатегийн чухал ач холбогдолтой салбарт гадны байгууллага, ААН, хувь хүнтэй хамтран ажиллах тохиолдолд төрийн нууцыг хэрхэн танилцуулах, төрийн нууцыг хадгалж, хамгаалахад зарцуулах төсвийн тухай хуулийн тодорхой заалт байхгүй,
-    Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед төрийн нууц мэдээлэл алдагдаж болзошгүй эмзэг цэг нь байгууллагын мэдээллийн сүлжээ болоод байгаа ч нууц мэдээллийг хадгалах зориулалттай техник хэрэгслийг бүртгэн баталгаажуулж, төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын түвшинг тухай бүр тогтоож, мэдээллийн аюулгүй байдалд дотоод, гадаад аудит хийгдэхгүй, гэх мэт сөрөг байдлууд өнөөдөр бий болсон байна.
Гэсэн хэдий ч төрийн нууцтай холбогдсон харилцаа тэр чигээрээ сөрөг нөхцөл байдалд автагдаж, хуучирсан гэвэл бас үгүй бөгөөд Монголын “Хөрсөнд” зохицож үр дүнтэйгээр даган мөрдөж, хэрэгжүүлж байгаа зүйлүүд байгаа.       

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen