
Цэдэнбал, Майдар хоёр бие биеэ бага залуугаасаа сайн мэддэг байв. Нийт Монголын удирдагчдын дотроос архи уудаггүй нь юм уу, эсвэл бараг уудаггүй нь Майдар байсан бөгөөд даргын эгдүүг хүргэнэ гэж эмээлгүй илүү хундага хүртэх гэхэд нь болиулж чаддаг ганц хүн байлаа. Даргаас тамхинаас гарч чадна гэсэн ам өчиг авч чадах хүн бол бас ганцхан тэр л байв. Нэг удаа нэр хоёр машинд явж байтал дарга хайрцагтай янжуур гаргаж иржээ. Майдар зэмлэсэнд "Чи миний төлөө зоволтгүй, би хаяя л гэвэл хаячихна" гэж дарга хэлсэнд Майдар цүнхнээсээ цаас гарган сарвайж: "Наад үгээ бичиж өг" гэж цаадах нь салахгүй байв.
"Надад хоёр долоо хоног өг", - "За тэгэе хоёр долоо хоногийн дараа та тамхинаас гарна шүү..." Цэдэнбалын бичгийг жолооч, дэргэд нь сууж явсан хамгаалалтын офицер хоёр батлан гарны үсгээ зуржээ. Майдар тэрнийг нь 4 хувь олшруулаад даргын эмчид, хамгаалалтынх нь даргад, Анастасия Ивановнад өгөөд өөртөө нэгийг нь авч үлджээ. Хэсэг хугацааны дараа дарга хэлсэн амандаа хүрэв үү гэж асуувал "Өдөрт ганц янжуур татаж байгаа" гэж хамгаалалтынх нь офицер түүнийг тайвшруулжээ. Майдар Цэдэнбалтай хоёрулхнаа байхдаа "Ерөнхий нарийн бичгийн дарга нь худлаа хэлээд байх юм бол манай нам юу болох юм бэ" гэжээ. Тэгээд дарга тамхинаас гарчээ.
Леонид Шинкарев "Цэдэнбал, түүний цаг үе" 1-р дэвтэр 145 тал.
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen